Финлянд энэ онд 20000 дүрвэгчийг буцаана

2016 оны 1 сарын 30

 

Финлянд улс өнгөрсөн онд орж ирсэн дүрвэгсдээс 20 мянган хүнийг нутаг буцаана хэмээн тус орны Дотоод хэргийн сайд Пайви Нерг мэдэгджээ. Тус улсад нийт орж ирсэн 32 мянган дүрвэгсдийн гуравны хоёрт нь орогнол авах зөвшөөрөл олгохгүй гэж хэлсэн сайдын үгийг France-Presse агентлаг иш татан дамжуулжээ. Гэхдээ бид энэ тал дээр анхаарал хандуулан ажиллах болно хэмээн сайд хэлсэн байна.

 

Энд гол төлөв Сири, Афганистан, Сомалийн цагаачдын талаар яригдаж байна. Иракчуудыг дараагийн сараас эхлэн нутаг буцааж эхлэх ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна