Сарын дараа уурхайчдыг аварлаа

2016 оны 1 сарын 30

 

Фото: Guo Xulei / Xinhua / AP

 

Хятадын зүүн хэсгийн Шаньдун мужийн уурхайн нуранги доороос дөрвөн уурхайчийг аврах ажиллагаа амжилттай дуусчээ. Тэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд гарсан уурхайн ослын улмаас 200 метрийн гүнд боогдоод байсан юм.

 

Осол гарах үеэр уурхайн гүнд 29 хүн ажиллаж байжээ. Амь үрэгдсэн нэгэн уурхайчны цогцосыг олсон ба 13 уурхайчны хувь заяа тодорхойгүй байна. Осол гарснаас хойш нэг хоногийн дараа уурхайн эзэн амиа егүүтгэжээ.

 

Арванхоёрдугаар сарын сүүлчээр аврагчид амьд гарсан хэдэн уурхайчдыг олсон байна. Нурангийн улмаас тэднийг шууд гаргах бололцоогүй байсан тул холбоо тогтоон хоол хүнсээр хангаж эхэлжээ. Ингээд хоёр хонгилыг зэрэгцүүлэн өрөмдөж байж тэднийг аварсан байна.

 

Уурхайн ослын улмаас Хятадад удирдлагыг нь мөн орон нутгийн албан тушаалтнууд хоригдох ялаар шийтгүүлдэг хуультай.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна