Нидерланд Сири дэх террористуудыг бөмбөгдөнө

2016 оны 1 сарын 30

Фото: Paul Vreeker / Reuters

 

Нидерландын нисэх хүчин Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байрлалыг бөмбөгдөх зөвшөөрөл авсан тухай тус орны Батлан хамгаалахын сайд Жанин Хеннис-Пласшертын (Jeanine Hennis-Plasschaert) хэлснээс иш татан Рейтер агентлаг дамжуулжээ.

 

Зургаан F-16 онгоцыг бүс нутгийн нисэх баазаас сонгон авчээ. “Иракт гарсан дэвшил нь Сирийн зүүн хэсгээс ИУ өөрийн хүчийг сэлбэн дэмжиж байгааг зогсоохгүй бол ашиг тусгүй болно.” гэж нидерландчууд үзэж байна. Парламентын намууд тохиролцоо хийж байж тийм зөвшөөрөл гаргасан байна.

 

Сирид 2011 оноос хойш иргэний дайн явагдаж байгаа юм. Башар Ассадын дэглэмийн эсрэг иргэний бас дээр нь Исламын хэт даврагч бүлэглэл тэмцэлдэж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна