Цахилгааны төлбөр төлдөг сайт шинэчлэл хийж байна

2016 оны 1 сарын 30

Засгийн газраас иргэдийг урамшуулах, иргэдийн хэрэглээгээ хянах соёлыг төлөвшүүлэх, худалдаа үйлчилгээний төлбөрт багтсан НӨАТ-аас тодорхой хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа бэлэн мөнгөний хонжвор бүхий сугалаанд оролцох боломжтой НӨАТ-ын урамшууллын системийг бий болгосон билээ. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас бараа, ажил үйлчилгээний борлуулалтын баримтын мэдээллийг цахимаар цуглуулах  “PosAPI сан”-г үүсгэсэн.

УБЦТС ТӨХК нь хэрэглэгчдэд үйлчлэх төв болон салбар кассуудаар төлбөрөө төлсөн хэрэглэгчдэдээ НӨАТУС-ийн баримтыг хэвлэн өгч байгаагаас гадна цахилгаан эрчим хүчний цахим үйлчилгээ http://my.tog.mn –ээр төлбөрөө хийсэн тохиолдолд баримтыг илгээх боломжтой болгохоор програмдаа хөгжүүлэлт хийж байна.

Энэ ажилтай холбоотойгоор цахим үйлчилгээ http://my.tog.mn түр хугацаагаар тасалдаж болзошгүй гэж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас мэдээллээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна