Хоёр минутад дөрвөн охин, нэг хүү төрүүлэв

2016 оны 1 сарын 30

 

Австралийн Перт хотод 26 настай эмэгтэй хоёр минутын дотор таван ихэр хүүхэд төрүүлсэн тухай Daily Mail сонин бичжээ.

 

Ким, Туччи нар хоёр охин, нэг хүүтэй. Тэд дахин нэг хүүтэй болохыг хүсдэг байсан  ч одоо дөрвөн охин, нэг хүүгээр бүл нэмлээ. Эхлээд эмч нар нар хоёр ихэр хүүхэд төрнө гэж оношилж байжээ.

 

"Хоёр ихэртэй болно гээд баярлаж байлаа. Үнэн хэрэгтээ ийм зүйл болно гэх төсөөлөлгүй байлаа" хэмээн 26 настай Туччи өгүүлэв. Харин дараа нь гэр бүл нь таван хүүхдээр нэмэгдэх гэж байгааг дуран оношилгоогоор тогтоожээ. Туччи “инээхээс өөр зүйл хийж чадсангүй” хэмээн Туччи хэлсэн гэнэ.

 

 

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна