Умардын бүтээгдэхүүнийг дэлхийд алдаршуулна

2016 оны 1 сарын 30

Ким Чен Ун өөрийн улсад үйлдвэрлэсэн сормуусны будгийг шүүмжилсэн. Тэгвэл Хойд Солонгост Lancome, Chanel, Christian Dior зэрэг дэлхийн алдартай компаниудын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэнэ. Тус орны лидер Ким Чен Ун аж үйлдвэрийн хөгжлийн өсөлтийг нэмэгдүүлэх шаардлагатайг мэдэгдсэний дараа дээрх шийдвэрийг гаргаад байгаа ажээ.

Хойд Солонгосын хэвлэлээр мэдээлсний дагуу, Пхеньян хотын Unhasu үйлдвэрийн бааз дээр гоо сайхны 80 нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэнэ. Иргэдийнхээ гоо сайханд анхаарал тавьж байгаа гэж Хойд Солонгосын эрх баригчид нэг биш удаа мэдээлж байсан юм.

Өнгөрсөн онд лидер Ким Чен Ун  өөрийн үйлдвэрийн сормуусны будгийн чанарт сэтгэл дундуур байна гэж мэдэгдэж байсан.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна