Канад эр нүдээ авахуулж, бичил камер тавиулав

2016 оны 1 сарын 30

Торонто хотын нэгэн оршин суугч хүүхэд байхдаа азгүй тохиолдлоор нэг нүднийхээ харааг алджээ. Найруулагч мэргэжилтэй, 43 настай Канад эр өөрийн сохор нүдээ авахуулаад оронд нь бичил камер тавиулжээ. Одоо тэрээр богино видео бичлэгийг байнга хийх болсон гэж Daily Star сонинд бичжээ.

Канад эр мэс засалд орох талаар янз бүрээр хандаж байсан байна. Тэрээр өөрийгөө Айборг (Eyeborg) гэж нэрлэх болсон гэнэ. Нүдэн камерыг соронзонгийн тусламжтайгаар удирддаг гэнэ. Спейний шинэ нүд гурван минутын видео бичлэг хийдэг бөгөөд найруулагч бичлэгүүдийг өөрийн баримтат кинонуудад ашиглах аж.

ВИД0О: http://lifenews.ru/news

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна