Маргааш 20 сая төгрөгийн азтан 2-3 тодорно

2016 оны 1 сарын 30

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр иргэд худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийн урамшуулал авах эрхтэй болсон төдийгүй сард хоёр удаа сугалаанд оролцож байгаа. Хууль хэрэгжээд удаагүй ч иргэд НӨАТ-ын тусгай кодтой баримтыг үйлчилгээ эрхлэгчдээс нэхэх болсон. Учир нь, жилийн турш худалдан авсан үнийн дүнгийн хоёр хувь, НӨАТ-ын 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг ирэх 2017 оны эхэнд авахын дээр сугалаанд оролцож азаа үзэх юм. НӨАТ-ын баримтын хоёр дахь сугалаа маргааш /01.31/ МҮОНРТ-ээр 19.30 цагт шууд цацагдана. Маргааш нийтдээ 4800 орчим азтан тодорно гэдгийг бидэнд дуулгалаа.

 

Нэгдүгээр сарын 17-нд явагдсан сугалаанд нийтдээ 1,114,929 баримт бүртгэгдсэн байна. Тэдгээрийн 1169 баримт эзнээ азтан болгожээ. Одоогийн байдлаар 160 азтан хонжвороо дансандаа шилжүүлэн авсан байна. Харин өнөөдөр 500 мянган төгрөгийн азтан болсон гурван иргэнд хонжворыг нь гардуулах арга хэмжээ Гааль татварын ерөнхий газарт боллоо.   

Гааль татварын ерөнхий газрын НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Анхны сугалааны тохирлоор хэдэн азтан тодорсон бэ? Тэдний хэд нь хонжвороо аваад байна?

800 азтан сугалаанд хожсон гэдгээ мэдэхгүй байна. Тиймээс www.ebarimt.mn сайтад идэвхтэй бүртгүүлээрэй. Ням гаригт/01,30/ нэгдүгээр сарын 1-20 дотор худалдаа хийсэн баримтын азтан тодрох болно. Сугалааны тохирол МҮОНРТ-ээр 19.30 цагт шууд цацагдана. Маргааш нийтдээ 4800 орчим азтан тодорно гэж тооцоолж байна.

-Өнөөдөр нэгдүгээр сарын 17-ны сугалаанд оролцсон гурван азтан 500 мянган төгрөгийн хонжвороо гардан авлаа. Сугалааны анхны тохирол явагдсан өдөр буюу энэ сарын 17-нд 1,114,929 баримт бүртгэгдсэнээс 1169 азтан тодорсон. Тэдний 160 нь хонжвороо дансандаа шилжүүлж аваад байна. Одоогийн байдлаар 800 орчим азтан сугалаанд хожсон гэдгээ мэдэхгүй байна гэсэн үг юм. Тиймээс www.ebarimt.mn сайтад идэвхтэй бүртгүүлээрэй. Маргааш нэгдүгээр сарын 1-20 дотор худалдаа хийсэн баримтын азтан тодрох болно. Ингэхлээр өмнөх сугалаанд оролцоод азтан болоогүй ч байж болно дахин боломж олдож байна гэсэн үг юм. Сугалааны тохирол МҮОНРТ-ээр 19.30 цагт шууд цацагдана. Маргааш нийтдээ 4800 орчим азтан тодорно гэж тооцоолж байна.

-Энэ удаагийн сугалаагаар хамгийн ихдээ хэдэн төгрөгийн азтан тодрох боломжтой вэ?

-Бид урьдчилж магадлалаар тооцсон. 20 сая төгрөгийн азтан 2-3 төрөх магадлалтай. 4 сая төгрөгийн азтан, 500 мянган төгрөгийн азтан олон төрөх магадлалтай. Мөн Битүүний өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 7-нд болох сугалааны тохирол 7 сая орчим баримт дунд явагдана. Тиймээс иргэд маань цахим сайтад баримтаа идэвхтэй бүртгүүлээрэй.


Энэ үеэр сугалаагаар 500 мянган төгрөгийн азтан болсон иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Азтан Оюунчимэгийн аав Цэнджав

-Өнөөдөр их баяртай байна. Энэ сугалааны азтан болсон Оюунчимэгийн аав Цэнджав миний бие өнөөдөр хонжворыг гардан авлаа. Сугалаа гарсан цагаас хойш радио, телевизээр явагдсан мэдээллийг идэвхтэй сонсож байсан. Үнэхээр шударга сугалаа болжээ. Миний охин УИД-ийн Номин-гоос авсан баримтын сүүлийн таван орон тохирч 500 мянган төгрөг хожлоо.    

Азтан Т.Цогбадрахын эмээ

-Миний хоёр зээ хүүгийн бензин авсан талон хонжворт сугалаанд азтан болголоо. Энэ хонжвороо дүүгийнхээ сургалтын төлбөрт зарцуулна. Бид өмнө нь бараа бүтээгдэхүүн худалдан авсан урамшуулал, хонжвор авдаггүй байсан. Харин НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр бидний амьдралд нэмэр болохуйц мөнгөн хонжвор хожсондоо баяртай байна.   

Азтан О.Мишээл

-Хонжворт азтан болсондоо баяртай байна. Өмнө нь сугалаанаас азтан болж үзээгүй. Анх удаа шинэ оны эхэнд азтан болсондоо баяртай байна. Шагналын мөнгөө хадгаламждаа хийнэ.

Т.ДАВААНЯМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна