“Хойд урсгал-2” хоолойг барих нөхцлийг Герман нэрлэв

2016 оны 1 сарын 30

 

Зигмар Габриэль

Фото: Bernd von Jutrczenka / DPA / Globallookpress.com

 

ХБНГУ-ын дэд канцлер Зигмар Габриэль мэдэгдэхдээ, хэрэв Зүүн Европын орнуудад  хийн баталгааг өгөхгүй бол Герман “Хойд урсгал-2”  хийн хоолойг барих зөвшөөрөл өгөхгүй гэсэн тухай Reuters агентлаг мэдээлжээ.

 

Польшийн саналд ноцтойгоор хандахыг Габриэль уриалсан байна. Нэгдгээр сарын 18-нд Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда Европын зөвлөлийн дарга Дональд Тусктай хамтарсан хэлэлийн бага хурал дээр “Хойд урсгал-2” хийн хоолой нь Европын холбооны эв нэгдлийг бутаргаж байна. Энэ нь эдийн засгаас илүүтэйгээр улс төрийн хүчин зүйл ихтэй гэсэн юм. “Бид капиталын ийм нийлүүлэлтийг зөвшөөрөхгүй” хэмээн Дуда хэлжээ.

 

Хийн хоолойн төсөл нь Зүүн Европын орнуудын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй байгаа юм. Словакийн Эдийн засгийн сайд Вазил Гудак өөрийн орноо шинэ хоолойн улмаас жилдээ 400 сая ам.долларын хохиролтой байна гэв. Тус орон нь Оросын хийн транзитаар жилд 400 сая ам.долларын орлого олдог.

 

Габриэль өмнө нь Герман “Хойд урсгал-2” хийн хоолойг бариулах сонирхолтой байна гэсэн юм. Хувьцаа эзэмшигчид нь Хойд урсгалын хийн хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээг өнгөрсөн есдүгээр сард Владивостокт байгуулан гарын үсгээ зурсан. Шинэ консерциумын бүрэлдэхүүнд "Газпром", E.ON, Shell, BASF/Wintershall, OMV,  Engie орж байгаа ба таван гадаад компаниуд тус бүр хамтарсан үйлдвэрийн 10 хувийг авч Газпром  50 хувийг нь эзэмшиж байгаа юм.

 

Хийн шинэ хоолойг 2019 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа аж. Балтийн тэнгэсийн ёроолоор тавих хоёр шинэ салаагаар нь 55 тэрбум шоо метр хийг Герман хүртэл шахах юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна