Дүрвэгчдэд халдахаар цуглажээ

2016 оны 1 сарын 31

 

Шведийн нийслэл Стокгольм хотын төвд баасан гаригийн орой /I.30/ нүүрэндээ баг зүүсэн хар хувцастай 100 орчим эрэгтэйчүүд цугласныг цагдаа нар тараажээ. Эдгээр багтай эрэгтэйчүүд дүрвэгсдэд халдахаар төлөвлөж байсан гэнэ. Гэрчүүдийн яриагаар тэдгээр эрэгтэйчүүд гадаад хүмүүсийн биед халдаж зодсон аж. Цагдаа нарыг ирэхэд багтай этгээдүүд эсэргүүцэл үзүүлэн мөргөлджээ. Энэ үеэр цагдаагийн нүүр рүү цохисон нэг эрэгтэйг баривчилж, өөр бусдыг нь олон нийтийн тайван байдал алдагдуулсан хэргээр саатуулсан байна.

 

Өмнө нь энэ долоо хоногийн эхээр дүрвэгсдийн хуаранд сайн дурын ажил хийж байсан 22 настай бүсгүйг дүрвэгч хүү хутгалж хөнөөсөн хэрэг гарсан байв. Бүсгүйг хутгалсан 15 настай хүүг цагдаа нар хүн амины хэргээр баривчлан ял оноосон байна. Гэвч энэ нь дүрвэгсдийн эсрэг эсэргүүцлийг өдөөжээ. Шведэд өнгөрсөн онд 163 мянган дүрвэгч ирсэн аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна