МАХН-ын нягтланг байцаасан уу?

2016 оны 1 сарын 31

Авлигатай тэмцэх газраас МАХН-ын ерөнхий нягтлан Ц-гээс байцаалт авсан гэх мэдээлэл байна. Энэ үйл явдал өнгөрсөн баасан гаригт буюу нэгдүгээр сарын 29-нд болжээ.

Энэ өдөр МАХН-ын төв байрны интернэтийг таслан хууль хяналтынхан шалгалт хийж байгаа тухай мэдээлэл цацагдсан.

Ийм үйл явдал болсныг зарим цахим сайт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын бичсэн гэх захидалтай холбоотой тухай онцолжээ. 

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна