Далайд 10 тэрбум алт бий

2016 оны 1 сарын 31

Алт бол манай орны экспортын гол барааны нэг. Монгол Улс өнгөрсөн 2015 оны эхний 10-н сард 18.2 тонн алт экспортолсон байдаг. Ингээд алт хэмээх үнэт металлтай холбоотой зарим сонирхолтой мэдээллийг хүргэе.

  1. Хүн төрөлхтөн дэлхийн алтны нөөцийн 20 хувийг л олборлоод байгаа аж.

  2. Далай тэнгисийн дор 10 тэрбум тонн алтны нөөц хадгалагдаж байгаа.

  3. Барууны ихэнх орнууд 1961 оныг хүртэл алтны стандарт буюу мөнгөн тэмдэгтээ алттай уясан байжээ.

  4. Алхимичид ямар ч материалыг алт болгон хувиргах боломжтой гэж үздэг.

  5. Алтны сорьц карат нь эртний худалдаачдын хэрэглэж байсан жингийн хэмжүүрийн нэгж байсан аж.

  6. Ямар ч хольцгүй цэвэр алт маш зөөлөн байдаг бөгөөд гараараа хэвд оруулж болдог. Мөн арьсанд харшил өгдөггүй.

  7. Олимпын алтан медаль 1912 оныг хүртэл цэвэр алтаар хийгддэг байжээ.

  8. Дэлхийн алтны экспортын гуравны хоёр нь Өмнөд Африкаас нийлүүлэгддэг.

  1. Энэтхэг бол алтны хамгийн том хэрэглэгч орон бөгөөд гэрийн эзэгтэй нарын алтан эдлэлүүд зарим улсын алтны нөөцөөс давсан байдаг.

  2. Өмнөд Азийн алтан эдлэлүүд Барууныхаас илүү цэвэр хольц багатай байдаг.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: INVESTING ANSWERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна