Дуучин Селена Гомесийн mood-board

Хуучирсан мэдээ: 2016.01.30-нд нийтлэгдсэн

Дуучин Селена Гомесийн mood-board

Инстаграм дахь 56 сая бүртгүүлэгчтэй байгаа нь Селена Гомесын шинэ  Revival  цомог нь түүнийг энэ цагийн поп -секс од болгосныг гэрчилнэ.

 

Харилцахдаа дуртай

"Шоу бизнест би долоон настайгаасаа оролцсон байна. Тэр үеээс камерийн өмнө өсчээ. Харин би үүнд харамсдаггүй, өөрийн шүтэн бишрэгчдээ бишэрдэг. Надад заримдаа ядрах үе гардаг. Намайг хэцүү үед фэнүүд маань орхиогүй. Тэгэхээр би тэдэнтэй тухайлбал, сошиал сүлжээгээр харилцах дуртай"

"А» баг

"Надад дөрвөн сайн найз бий. Тэд бол үеэл Присцилла, Тейлор­ Свифт (гэрэл зурагт баруунд нь), хөршийн охид юм. Шоу бизнесийн найз нөхөд, танилууд зөндөө байдаг л даа. Тэд гарч ирээд л яваад л байдаг юм. Харин тэр дөрөв үргэлж надтай жаргал, зовлонг хуваалцан хамт байдаг».

Сахиусан тэнгэрүүдийн хамт

" Victoria’s Secret Fashion Show шоу дээр дуулах нь ёстой гоё! Me and My Girls дууг дуулан, гялбаалсан шилэн дэвжээгээр топ-моделиудын хамт алхах нь ёстой сайхан. Тийм ээ би өөрийн ажилд ухаангүй дуртай ».

Охин нас бие гүйцлээ

"2013 онд системийн нэгэн өвчнийг надад оншилсон юм. Химийн эмчилгээгээр дамжлаа. Би сэтгэлээр унаад алга болох хүсэлтэй байсан  юм. Ингээд л дуу бичлэгийн урланд бүх зүйл намжтал бүгэн суулаа. Үр дүнд нь Revival цомог бүтсэн билээ».

Өндөр харьцаа

"Жастин Бибер бид цуг өссөн юм. Элдэв зүйлийг  хамтдаа даван туулсан даа. Би түүнд үргэлж хайртай явна. Түүнийг дэмжиж, хүндэтгэх болно. Харин одоо надад нас тогтсон эрчүүд таалагдаж байгаа. Заримдаа 16 настай юм шиг харагддаг нь миний асуудлыг үүсгээд байдаг юм».

Задгай тоглоом

"Хэвлэлүүдэд миний галбир, илүүдэл жин энээ тэрээ гээд бичээд эхлэхэд миний уур хүрсэн. Миний ямар харагдах нь тэдэнд ямар хамаатай юм бэ? » Ингээд л шүүмжлэлийн хариу болгоод өөрийн шинэ цомгийнхоо хавтас дээр нүцгэнээр зургаа авахуулсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж