Ц.Хосбаяр: Ичог ялна гэдэг бол гайхамшиг л юм даа

2016 оны 2 сарын 1

-Ичогийн барилдааныг бүгд мэднэ. Энэ хүн чинь өөрөө олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга хүн шүү дээ. Тийм болохоор энэ удаагийн тэмцээний бас нэгэн чимэг нь Ичо байсан юм. 13 жил ялагдаагүй байсан цувралыг Орхон зогсоолоо-

Олимп, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Гранпри” Олон улсын тэмцээн өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Красноярск хотод болсон. Тус тэмцээнд дэлхийн 10-аад орны бөхчүүд барилдсаны дотор олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичо хүрэлцэн ирсэн нь анхаарал татаж байсан юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд энэ оны улсын аварга ОУХМ П.Орхон алтан медалийн төлөөх барилдаанд домогт бөх Каори Ичог 10:0 онооны харьцаагаар илт давуу ялан, түүний 13 жил ялагдаагүй байсан цувралыг зогсоосон юм.

Ингээд П.Орхоны багш, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярилцлаа.

-Юуны өмнө таны шавь П.Орхон Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүллээ. Тэрээр финалд домогт Каори Ичог ялж, аваргалсан нь гол шуугиан байлаа. Эндээс яриагаа эхлэх үү?

Каори Ичогийн хувьд их томоохон сургамж боллоо. Ичогийн барилдааныг бүгд мэднэ. Энэ хүн чинь өөрөө олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга хүн шүү дээ. Тийм болохоор энэ удаагийн тэмцээний бас нэгэн чимэг нь Ичо байсан юм. 13 жил ялагдаагүй байсан цувралыг Орхон зогсоолоо. Одоо дөрөв дэх олимпийн аваргын төлөө хүч үзэхээр бэлтгэгдэж байгаа Ичогийн хувьд бол маш том сургамж болсон.

-Багшийн хувьд үнэхээр баяртай байна. Энэ жилийн И.Ярыгиний нэрэмжит “Гранпри” бол үнэхээр онцлогтой боллоо. Яагаад гэхээр олимпийн жил учраас тамирчдын хувьд томоохон сорилт болсон. Тэр дундаа эмэгтэйчүүдийн 58 кг-ын жин бол их өрсөлдөөнтэй байсан. Учир нь 13 жил ялагдаагүй явсан домогт Каори Ичо ирж, барилдсан нь анхаарал татаж байлаа. Финалд П.Орхон, Каори Ичо нар үлдсэн. Баасан гаригийн орой(01.29) финалын барилдаан болохын өмнө багшийн хувиар П.Орхонд зөвлөгөө өгсөн. Ичогийн өмнөх барилдаануудыг харж байхад толгой дугтраад баруун хөлд нь босоо яваад байсан. Үүнийг л сайн хамгаалах хэрэгтэй гэж хэлсэн. Тэнд Цогоо /дүү Ц.Цогтбаяр/ байсан болохоор мэдээж бүгдийг харж байгаа. Орхон барилдаанаа маш хянуур хийсэн. Тэгж байж дэлхийн домогт одыг яллаа. Энэ бол Монгол тамирчны хувьд нэгэн түүх болон үлдэж байна. Тэр дундаа 13 жил ялагдаагүй байсан домогт аваргыг “Алдар”-ын бөх өвдөг шороодуулсан нь бүр их гайхалтай байлаа.

-Каори Ичогийн ялагдлын талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцлон бичсээр байна. Тэгэхээр энэ удаагийн тэмцээний нэгэн баатар нь П.Орхон байлаа.

- И.Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээний баатар нь П.Орхон байсан. Дэлхийд 13 жил босоо явсан алдарт бөхийг ялна гэдэг бол үнэхээр гайхамшиг л гэж хэлэхээр өөр үг олдохгүй юм. Тус тэмцээний эмэгтэй 58 кг-ын жинд нийт 13 бөх барилдсан. Монгол, ОХУ-ын тус бүр зургаан бөх дээр Каори Ичо нэмэгдсэн. Ичо эхний тойрогт Чимэдээтэй (С.Цэрэнчимэд) оноолт таарсан нь анхаарал татаж байсан. Мөн хагас шигшээд Э.Гантуяа, финалд П.Орхонтой таарлаа. Магадгүй Каори Ичогийн хувьд их томоохон сургамж боллоо. Ичогийн барилдааныг бүгд мэднэ. Энэ хүн чинь өөрөө олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга хүн шүү дээ. Тийм болохоор энэ удаагийн тэмцээний бас нэгэн чимэг нь Ичо байсан юм. 13 жил ялагдаагүй байсан цувралыг Орхон зогсоолоо. Одоо дөрөв дэх олимпийн аваргын төлөө хүч үзэхээр бэлтгэгдэж байгаа Ичогийн хувьд бол маш том сургамж болсон.

-Энэхүү барилдааны дараа Японы үндэсний шигшээ багийн захирал Казухито Сакаэ ярилцлага өгөхдөө “Энэ тэмцээн олимпийн наадам байгаагүй нь бидний хувьд аз боллоо” гэсэн байсан?

-Ичогийн дараалсан ялалтыг янз бүрээр (172, 189, 197) бичдэг юм билээ. Гэхдээ түүний хувьд сүүлийн 25 барилдаандаа өрсөлдөгчдөө нэг ч оноо алдаагүй байсан. Гэтэл Орхон түүнийг 10-0-р ялчихлаа. Үүнийг бид бүхэн бүгд харсан шүү дээ. Казухито Сакаэ захиралын хувьд тэгж хэлэх нь аргагүй. Мөн энэ тэмцээн ямар их ач холбогдолтой болсоныг Ичо-Орхоны барилдаанаас харж болно. Бас тэмцээний чанар чансаа өсөөд ирлээ. Тэгэхээр Орхон маань энэ барилдаанаараа дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгаж байна. Орхоны хувьд 12 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэх гэж “Алдар”-т ирж байсан. Одоо 10 гаруй жил болчихлоо. Оргил амжилтаа үзүүлэх энэ үедээ домогт Ичог ялж, багшийгаа баярлуулж байна.   

“Алдар”-ынханы хувьд их амжилттай долоо хоног өнгөрлөө. Ярыгиний “Алтан гранпри”-д П.Орхон, Б.Одончимэг алт, С.Цэрэнчимэд, Г.Мандахнаран хүрэл медаль хүртэж, П.Шинэхүү V байрт орлоо. Мөн Парисын Гранприд Н.Лхамгармаа алт, Б.Батмагнай хүрэл авч Д.Цогтбаатар V байр, Данколевийн олон улсын тэмцээнд О.Үйтүмэн хүрэл , Д.Цогтбаатар V байр эзэллээ. Ах, эгч нарынхаа амжилтаар өсвөр, залуучуудын 100 гаруй шавь нар маань бахархаж байна.

-Одоо эмэгтэй 58 кг-ын жин илүү сонирхолтой болоод эхэллээ. Орхоны хувьд жин өгсөн орж ирсэн ч хурдан дасчээ?

-Тиймээ энэ жин бол үнэхээр сонирхолтой болж ирсэнийг саяын тэмцээн бүрэн харууллаа. Япон, ОХУ гээд дэлхийн хүчтэй орнуудын олон бөхчүүд энэ жинд байна. Өрсөлдөөн ямар ч үед гарч ирэхийг бүгд харлаа. Манай дотоодод ч гэсэн энэ жинд өрсөлдөөн их байдаг. Орхон 55 кг-д барилддаг байснаа өнгөрсөн намраас 58 кг-ын жинд барилдахаар болсон. Тэгээд би Чимэдээ, Орхон хоёрыг нэг жинд барилдуулахаар болсон. Орхон шинэ жиндээ хурдан дасаж, улсын аваргад түрүүллээ. Мөн дэлхийн домогт бөхийг яллаа. Одоо бидний хувьд олимпийн эрхийг авахын төлөө явна. Энэ л гол чухал зорилт болоод байна.

-С.Цэрэнчимэдийн хувьд та юу хэлэх вэ?

-2015 оны 12 сард болсон эмэгтэй багуудын “Arj Cup” цомын төлөө анхдугаар тэмцээнд оролцох үедээ Чимэдээ жингээ хасчихсан. Тэгээд улсын аварга хүртэл жингээ барьсан. Тэр их ядралтай байсан. Саяын тэмцээнээр ч гэсэн харагдлаа. 

-И.Ярыгиний нэрэмжит “Гранпри”-д Б.Одончимэг түрүүллээ шүү дээ?

-Одноогийн хувьд үнэхээр бөхийн төлөө төрсөн хүн. Одоо 33 нас хүрлээ. 2009 оны Дэлхийн аваргаас хүрэл медальтай ирж байсан. Түүнд дэмжлэг дутаж, сүүлийн жилүүдэд ДАШТ-д явж чадаагүй. Харин энэ жилийн улсын аваргад бол өөрийгөө харууллаа. Мөн Красноярско хотод Ярыгиний гранприд түрүүлчихлээ. Одноо эмэгтэй шигшээ багийнхаа ахлагчаар олон жил явсан. Одоо “Алдар”-ынхаа эмэгтэй багийн ахлагч.  

-Одоо “Алдар” спорт хороонд хичнээн тамирчид бэлтгэл хийж байна вэ? Та бүхний амжилт дахин дэлхийд цуурайтлаа.

-2016 оны гараад “Алдар” спорт хороонд чөлөөт бөхийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 140 гаруй тамирчид бэлтгэлээ хийж байна. Өдрийн дөрвөн ээлжээр хичээллэнэ. Энэ долоо хоногт залуучуудын УАШТ болно. “Алдар”-ынханы хувьд их амжилттай долоо хоног өнгөрлөө. Ярыгиний “Алтан гранпри”-д П.Орхон, Б.Одончимэг алт, С.Цэрэнчимэд, Г.Мандахнаран хүрэл медаль хүртэж, П.Шинэхүү V байрт орлоо. Мөн Парисын Гранприд Н.Лхамгармаа алт, Б.Батмагнай хүрэл авч Д.Цогтбаатар V байр, Данколевийн олон улсын тэмцээнд О.Үйтүмэн хүрэл , Д.Цогтбаатар V байр эзэллээ. Ах, эгч нарынхаа амжилтаар өсвөр, залуучуудын 100 гаруй шавь нар маань бахархаж байна. Энд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. П.Орхоны хувьд 2014 онд форм сайтай байсан ч дэлхийн аваргад явж чадаагүй. Би түүнийг насанд хүрэгчдийн улсын шигшээ багт оруулах гэж гурван жил хөөцөлдөөд чадаагүй явна. Мөн мэх сурахаасаа өнгөрсөн гэж хэлүүлж байсан Б.Одончимэг маань энэ том тэмцээнд түрүүлчихлээ. Энэ л үед би өөрийгөө гавьяат дасгалжуулагч гэдгээ мэдэрлээ. Алдараараа, өөрөөрөө, дүүгээрээ, бүх шавь нараараа бахархаж байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна