Меркелийг огцруулахыг хүсч байна

2016 оны 2 сарын 1

 

Нутаг оронд нь байдал  хэвийн болсны дараа дүрвэгсэд эх орондоо эргэн очно гэж Германы засгийн газар найдаж байна. Энэ тухай ХБНГУ-ын канцлер Нойбранденбург хотод болсон Христийн Ардчилсан холбооны арга хэмжээн дээр мэдэгджээ.

 

“Сирид энх тайван тогтож, Иракт “Исламын улс ялагдсаны дараа тэд манайд олж авсан мэдлэгтэйгээр нутаг буцна гэж бид хүлээж байна" хэмээн Германы лидер хэлжээ. Мөн тэрээр Балканы дайн зогссоны дараа хуучин Югославын дүрвэгсэдийн 70 хувь нутаг буцсаныг санууллаа. Зөвхөн ганц Германд гэхэд л 2015 онд 1,1 сая дүрвэгсэд орж ирсэн байгаа.

 

Одоо германчуудын 40 хувь нь канцлер Меркелийг огцроосой гэсэн хүсэлтэй болсныг хамгийн сүүлийн нэгэн санал асуулга харуулжээ. Германчууд дүрвэгсдийн талаар барьж байгаа Меркелийн бодлогыг дэмжихгүй байгаа юм.  Өнгөрсөн сарын сүүлчээр 2047 герман хүнийг хамруулсан  санал асуулга явагдсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна