Хятадад 22 хүүхдийг худалдсан этгээд цаазлагдав

2016 оны 2 сарын 1

Фото: Andy Wong / AP

 

Хорь гаруй нялх хүүхдийг худалдсан хэрэгт яллагдсан эрэгтэйг цаазаар авсан тухай Хятадын CNS мэдээний агентлаг дамжуулжээ.

 

Тань Юньжи гэдэг тэр хүн хамсаатнуудынхаа хамт нялх хүүхдийг хулгайлан худалддаг  бизнесийг зохион байгуулсан байв. Тэд Юньнань мужид хүүхэд хуогайлан тэднийг Хэнань мужид авчран зардаг байжээ. 2008 оны хоёрдугаар сараас 2013 оны дөрөвдүгээр сар хүртэл тэд 22 нялх хүүхдийг хулгайлан  худалсан байв.

 

Хүүхэд хулгайлагч нарын бүлгийн толгойлогч ялын дээд хэмжээ авч бусад янз бүрийн хугацаагаар шоронд хоригдох болжээ. Мөн  түүний хөрөнгийг хураасан байлаа.

 

Хүүхэд хулгайлан худалдах нь Хятадад цэцэглэсэн бизнес бөгөөд  худалдааг зуучлагч нараар дамжуулан явуулдаг ажээ.  Тосгонд амьдардаг ядуус хүүхдээ худалдах нь их байдаг гэнэ. Эрэгтэй хүүхэд илүү үнэтэй бөгөөд  тэднийг 6000 хүртэлх доллараар үнэ хүргэн зардаг гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна