Парисын хуримын даашинзнууд

2016 оны 2 сарын 1

Elie Saab

Парисын  өндөр загварын долоо хоног явагдаж дууслаа. Хуримлах ёслолдоо бэлтгэсэн бүсгүйчүүдэд энэ арга хэмжээ том “олз” болсон нь дамжиггүй. Кутюрын яармаг дээр л хурмын гоёлоо сонгохгүй бол хаанаас түүнийг хайх билээ.

Дизайнчид ихээхэн хичээн  олон янзын задгайдуу дэгжин эсвэл ирээдүйн загварын сонголт болохоор хуримын даашинзнуудыг олон төрөл өнгөөр бүтээсэн байлаа.

Тухайлбал, дизайнч Эли Сааб, Энэтхэгээр аялаж яваа англи бүсгүйчүүдэд тэдний үндсний сари маягийн фата малгайн нөмрөгийг донын хээ угалзтайгаар бүтээсэн байв. Жамбаттиста Валли сүйт бүсгүйчүүдэд хар хөх даашинзийг бүтээж өгөв. Ийм өдөөн хатгалтыг тогтсон хэм хжмжээний эсрэг хамгийн  зоригтой сэтгэгчид л хийх байх даа. Загвар бүтээгч гэдэг ердоо  л загварууд бүтээх үүрэгтэй ч захиалагч нь хүсэлтийнхээ дагуу өнгийн ямар ч сонголтыг хийхийг хэн үгүйсгэх билээ.

Giambattista Valli

Энэ бол өнгөрсөн шоугийн ганцхан ер бусын онцлог биш. Нөгөө алдартай дизайнч Карл Лагерфельд хуримын дүрийг Лея гүнжийн  төрхөнд оруулсан байлаа.  Харин Schiaparelli орны бүтээлч захирал Бертран Гийоны хуримын загварууд нь Алисагийн ид шидийн орныг сануулсан юм. Оросын загвар бүтээгч  Ульяна Сергеенко сүйт бүсгүйчүүдийг  хувьсгалч чекист дүртэй болгов. Valentino ордны дизайнчдад сүйт хүүхнүүд нь  эртний антикийн бүсгүй шиг харагджээ.  Atelier Versace ба Zuhair Murad хоёр даашинзийн альтернатив  цагаан смокинг, комбинзоныг санал болголоо. Viktor & Rolf  ордон  кубизмд  анхаарлаа хандуулсан бөгөөд тэдний бүтээлүүд Пикассогийн “”Герника” зурагтай зэрэгцэн  музейд байх ёстой мэт. Сонголт маш өргөн зөвхөн шилэлтээ хийх л үлджээ гэхээр.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна