Нийтийн зориулалттай 18 дугаар байрыг дахин төлөвлөнө

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Нийтийн зориулалттай 18 дугаар байрыг дахин төлөвлөнө

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/76 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн зүүн хойд талд байрлах  нийтийн зориулалттай орон сууцны 18 дугаар байрыг дахин төлөвлөж, барилгажуулна.

Дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлж, энэхүү захирамж гарсантай холбогдуулан холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж