Уильям Берроуз шиг хувцаслахыг Armani санал болгов

2016 оны 2 сарын 1

Фото: Giorgio Armani-ийн хэвлэлийн алба

Италийн загварын ордон Giorgio Armani эрэгтэйчүүдийн хувцасны шинэ шугамаа болж өнгөрсөн Миланы загварын долоо хоног дээр  танилцуулсан юм. Энэ тухай ордны хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

Арманид америк зохиолч Уильям Берроузын стил тодруулбал, бүрх мадлгай нь шинэ бүтээлийнх нь санааг өгөв бололтой. Уг цуглуулгад гол анхаарлаа  малгайд хандуулсан байв. Гэхдээ шугаманд  гадуур хувцас гутал зэргийн өнгөрсөн зууны тавиад оны  үеийн стиль байгаа. Жишээлбэл, эрчүүдийн пальтонд өргөн лацкан, татуурга зэрэг нэмэрлэгдсэн байв.

Giorgio Armani s.p.a. компанийг Италийн загвар бүтээгч Жоржо Армани ажил хэрэгч Сержо Галлеттийн хамт 1975 онд үүсгэн байгуулжээ. Эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн хувцас, гутал, аксессуар, цаг, гоёл чимэглэл, тавилга өх чимэглэлийн эд зүйлийг Giorgio Armani, Emporio Armani, Armani Exchange, Armani Jeans, Armani Junior, Armani Casa зэрэг брэндийн нэрийн дор бүтээдэг.

Армани анхны цуглуулгаа 1974 онд танилцуулсан ба Armani Privй гэх кутюрын өндөр урлагийн хувцасны шугамаа 2005 онд нээжээ. Зөгвөр бүтээгч нь Италийн хамгийн баян хүмүүсийн нэг юм. Түүний хөрөнгийн хэмжээг Forbes сэтгүүл 7,6 тэрбум еврогоор үнэлжээ.

Уильям Берроуз “Өглөөний нүцгэн хоол”, Жанки” гэдэг романуудаар алдартай бөгөөд уламжлалт соёлын үнэт зүйлийг үгүйсгэгч  тавь, жараад онуудын залуучуудын нэгэн давхрагийг төлөөлсан битникийн (англ. Beatniks эсвэл The Beats) шүтэгч зохиолч юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна