Хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлжээ

2016 оны 2 сарын 1

Увс нутгаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит, цуврал барилдааны энэ удаагийнх  Зүүнхангай сумын харьяат, Монгол улсын начин Д.Жанчивдоржийн нэрэмжит болж, өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, Энгүй тал компаний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Хилчин СХ-ны бөх аймгийн арслан М.Бадарч үзүүрлэж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан О.Хангай нар их шөвөгт шалгарлаа. Харин дунд шөвөгт Архангай аймгийн арслан Э.Ванданцэрэн, Хөвсгөл аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр, Сэлэнгэ аймгийн арслан Н.Баярбаатар, Баянхонгор аймгийн заан М.Батцэнгэл нар шалгарсан юм.

Мөнгөнбаатар арслан намраас хойш аймаг, цэргийн цолтнуудын барилдаандаа ийнхүү хоёр түрүүлж, хоёр удаа үзүүрлэж, удаа дараа шөвгөрсөн амжилтыг үзүүлээд байна. Барилдаан дуусах үеэр нэгэн бөх үзэгч "Энэ Мөнгөнбаатар аймаг, цэргийн цолтнууд дундаа "дархан аварга" нь юм байна" гэхэд тэр хавийн үзэгчид дуу нэгтэйгээр дэмжин магтацгааж байв. Нээрээ л олон ч жил цолондоо багтаж ядан, улсын цолны тааварт  мөн ч олон нэрлэгдэж яваа бөх дөө.  Бадарч арслан бас сайн бөх. Улсын наадамд хоёр жил барилдаж, хоёуланд нь дөрөв даваад байгаа. Түрүү булаалдах барилдаан удсангүй. Бадарч хутгах гэхэд хашир арслан тэрүүхэнд нь мушгиад гишгэдэл алдуулж,  тэр чигт нь түрээд давчихав. Их шөвөгт Жаргалбаярыг мордоод бас л их өвөрмөц байдлаар хаясан, Мөнгөнбаатар. Харин Бадарч Хангай нар тунаж барилдахад Бадарч давхар шуудагнаас голлож түрээд давна лээ.

Нэгийн давааны дараа өнөөдрийн барилдаанд зодоглосон 256 бөхийн дотроос хоёр азтан тодруулсан агаад  Булган аймгийн хурц арслан Ө.Сүхбат, Өвөрхангай аймгийн харцага Х.Энхчулуун нар азтанаар тодорч тус бүр 200.000 төгрөг Д.Жанчивдорж начны өөрийнх нь бичсэн "Хан Хөхийн Ламжав аварга" номыг гардаж авлаа.

Энэхүү барилдааныг МҮБХ-той хамтран Увснуур дэвжээ, Зүүнхангай сумын Нутгийн зөвлөл, Д.Жанчивдорж начны ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь тун өргөн дэлгэр зохион байгуулсан агаад Д.Жанчивдорж начин өөрийн зүгээс "Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналыг а.х.а Н.Жаргалбаярт гардуулсан бол өөрийг нь залгамжлан улсын цолд хүрээрэй хэмээн мөн Зүүнхангай сумын уугуул, аймгийн заан Б.Болдбаатарт өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав. Харин уран барилдааны шагналыг начны ах дүүс Баянхонгор аймгийн заан М.Батцэнгэлд олгов.

Мөн Д.Жанчивдорж начин өөрийн багш улсын арслан Л.Сосорбарам, улсын начин Д.Баатаржав нарт хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулсан агаад өөртэйгээ нэгэн үед бөхийн дэвжээнээ хүчийг үзэн барилдаж явсан улсын харцага Ж.Бор, Л.Бадарч, улсын начин Г.Жалаа, Л.Цэвээн нарт мөн хүндэтгэл үзүүлж, хэвийн боов, Нүүдэл бууз гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.

С.Бадам

Гурвын даваа

1. Б.Ганхуяг а.х.а -Д.Баярманлай а.н

2. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Д.Батсүх а.х

3. Д.Цэвэлсодном а.х.а –Р.Батсүх а.н.н

4. Б.Эрдэнэхүү а.х.а –Б.Батдорж а.н.н

5. Н.Жаргалбаяр а.х.а –Г.Ганбаатар а.н.н

6. Б.Мижидсүрэн а.х.а –Ц.Анхбаяр а.х

7. Ө.Сүхбат а.х.а –Т.Дүүрэнсаран а.х

8. Б.Дэлгэрсайхан а.а –М.Балжинням а.н

9. А.Отгонбаатар а.а –Б.Болдбаатар а.з

10.  М.Бадарч а.а –Л.Батсайхан а.з

11.  О.Хангай а.а –Э.Ширнэн а.н

12.  Б.Тайван а.а –Г.Жалбалдорж а.н

13.  Д.Анар а.а –Б.Түмэндэмбэрэл а.з

14.  Б.Номиндалай а.а –Ц.Чинзориг а.а

15.  Ж.Мөнгөн а.а –М.Батцэнгэл а.з

16.  Д.Бадамгарав а.а –Б.Даваадорж а.н.н

17.  Т.Пүрэвсүрэн а.а –Э.Өлзийсайхан с.з

18.  Т.Мягмарсүрэн а.а –Х.Энхчулуун а.х

19.  Н.Ганзориг а.а –Н.Ширчинхүү с.з

20.  Б.Бат-Эрдэнэ а.а –Б.Энхбат а.н

21.  Х.Оргилболд а.а –П.Батхуяг а.а

22.  Б.Мөнх-Эрдэнэ а.а –Б.Эрдэнэбаяр а.з

23.  Ц.Чимэддорж а.а –Х.Батбаяр а.х

24.  М.Еркебулан а.а –А.Саруулсайхан а.а

25.  Ч.Хөхчирэнгэр а.а –М.Бэлгүтэй а.н.н

26.  Т.Сүрэнжав а.а –О.Түмэн а.з

27.  Э.Ванданцэрэн а.а –Д.Цэрэнтогтох ц.н

28.  Ц.Мөнхбаяр а.а –Ш.Мөнх-Од а.з

29.  Б.Даваа-Очир а.а –Э.Нямаа а.з

30.  Н.Баярбаатар а.а –Т.Ядамсүрэн а.н.н

31.  Д.Тамир а.а –Т.Сайханжаргал а.а

32.  Б.Хаш-Эрдэнэ а.а –Б.Доржсүрэн а.х

Дөрвийн даваа

1.  Б.Ганхуяг а.х.а –Г.Жамбалдорж а.н

2.  Ш.Мөнгөнбаатар а.х.а –Б.Даваадорж а.н.н

3.Д.Цэвэлсодном а.х.а –Х.Энхчулуун а.х

4. Б.Эрдэнэхүү а.х.а –Ц.Анхбаяр а.х

5.  Н.Жаргалбаяр а.х.а –О.Түмэн а.з

6.Ө.Сүхбат а.х.а –Б.Болдбаатар а.з

7. Б.Дэлгэрсайхан а.а –М.Батцэнгэл а.з

8. М.Бадарч а.а –Б.Эрдэнэбаяр а.з

9.О.Хангай а.а –Б.Хаш-Эрдэнэ а.а

10.Д.Анар а.а –Д.Тамир а.а

11.Б.Номиндалай а.а –Н.Баярбаатар а.а

12. Т.Пүрэвсүрэн а.а –Б.Даваа-Очир а.а

13. Н.Ганзориг а.а –Ц.Мөнхбаяр а.а

14.Б.Бат-Эрдэнэ а.а –Э.Ванданцэрэн а.а

15. Х.Оргилболд а.а –Ч.Хөхчирэнгэр а.а

16.Ц.Чимэддорж а.а –М.Эркебулан а.а

Тавын даваа

1. Б.Ганхуяг а.х.а –Н.Баярбаатар а.а

2. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Б.Болдбаатар а.з

3.Д.Цэвэлсодном а.х.а –М.Батцэнгэл а.з

4. Б.Эрдэнэхүү а.х.а –Э.Ванданцэрэн а.а

5.  Н.Жаргалбаяр а.х.а –Б.Даваа-Очир а.а

6.М.Бадарч а.а –Д.Тамир а.а

7. О.Хангай а.а –Ц.Мөнхбаяр а.а

8. Ц.Чимэддорж а.а –Ч.Хөхчирэнгэр а.а

Зургаагийн даваа

1. Ш.Мөнгөнбаатар а.х.а –М.Батцэнгэл а.з

2. Н.Жаргалбаяр а.х.а –Э.Ванданцэрэн а.а

3. М.Бадарч а.а –Н.Баярбаатар а.а

4. О.Хангай а.а –Ч.Хөхчирэнгэр а.а

Долоогийн даваа

1.Ш.Мөнгөнбаатар а.х.а –Н.Жаргалбаяр а.х.а

2. М.Бадарч а.а– О.Хангай а.а

Наймын даваа

1.Ш.Мөнгөнбаатар а.х.а–М.Бадарч а.а

      /түрүүлсэн/                /үзүүрлэсэн/

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна