Өөрчлөлт

2016 оны 2 сарын 1

Өөрчлөлт гэдгийг зарим хүн их томоор хүлээж авдаг. Жишээлбэл: УИХ-ыг өөрчлөх, ерөнхийлөгчийг өөрчлөх, ажлаа өөрчлөх гээд л…

Ингэж өөрчилбөл бүх юм сайхан болох мэтээр сэтгэдэг.

Хэн нэгнийг, ямар нэг юмыг өөрчлөх  хэрэггүй. Өөрийгөө ч өөрчлөх гээд  хэрэггүй.

Үгүй ээ, Ука юуг ч өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй ш дээ гэж та бодож байж болох юм.

Та эргэн тойрноо хардаа. Таны хажууд хэн байна вэ?

Та хажууд байгаа хүндээ яаж эерэгээр нөлөөлж чадах вэ? Та хажууд байгаа хүнийхээ үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд юу хийж чадах вэ?

Миний хажууд хэн ч алга гэж байгаа бол таны хажууд юу байна вэ? Хажууд байгаа юмаа сайжруулахын тулд үнэ цэнийг нь өсгөхийн тулд та юу хийж чадах вэ?

Ука, миний хажууд юу ч алга гэж байгаа бол та өөрийгөө сайжруулахын тулд, өөрийнхөө үнэ цэнийг өсгөхийн тулд өнөөдөр юу хийж чадах вэ?

Том өөрчлөлт гаргах гээд өөрийгөө бүү зовоо. Жижигхэн эерэг юм хийхэд л хангалттай.

Санаж яв: Жижиг эерэг үйлдлээс том өөрчлөлт гарна.

Тиймээс өдөрт нэгхэн хүнд эерэг нөлөө үзүүл, нэгхэн юмны үнэ цэнийг өсгө, өөрийнхөө нэгхэн юмыг сайжруул.

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©УКА ТӨМӨР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна