Намын бүлгүүд хуралдаж байна

2016 оны 2 сарын 1

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийж байна.

Олонхийн бүлэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж буй аж. Дараа нь УИХ-ын дарга үргэлжлүүлэн энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар мэдээлэл өгөх юм байна. Мөн ээлжит бус чуулган зарлах асуудлыг ч бүлгээр хэлэлцэх бололтой.

УИХ-ын намрын чуулганыг энэ долоо хоногийн баасан гаригт өндөрлүүлэхээр болж буй. Харин УИХ-ын дарга сар шинийн дараа ээлжит бус чуулган зарлахаар төлөвлөөд байгаа ажээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж эхлээд байгаа юм байна.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна