Манангийн улмаас автын ослоор 22 хүн амь үрэгджээ

2016 оны 2 сарын 1

 

Египетэд өнгөрсөн ням гаригт өтгөн манангийн улмаас автын хоёр том осол гарч, 22 хүн амь үрэгдсэн байна. Египетийн нийслэл Каир хотоос гарсан хурдны зам дээр 20 гаруй автомашин мөргөлдсөнөөс 16 хүн амь үрэгдэж, 21 хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн ажилчдын автобус галт тэргэнд дайруулснаас  зургаан хүн амь үрэгдэж, гурван хүн гэмтэж бэртсэн аж. Өглөөний өтгөн манангийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас эдгээр осол гарсан байна.

 

Египет нь автозамын нөхцөл байдал муу, тэмдэг тэмдэглэгээ хангалтгүй зэрэг нь осол гарах нөхцөл болдог байна. Египетэд жилд 12 мянга орчим хүн автын ослоор нас бардаг хэмээн ДЭМБ /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ мэдээлжээ.

 

Үүний зэрэгцээ өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын дарга Си Жинпин Египетэд айлчлах үеэрээ 15 тэрбум ам.долларын өртөгтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дунд автозамын сүлжээг шинэчлэх асуудал багтжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна