Ялалт байгуулсан Анжелика Кербер амлалтаа биелүүлжээ

2016 оны 2 сарын 1

 

Австралийн нээлттэй тэмцээний аваргаар Германы Анжелика Кербер шалгарсан. Тэрээр шигшээ тоглолтод АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямсыг хожсон юм. Тэгвэл Кербер өчигдөр Мельбурн хотын дундуур урсах Ярре голд шумбажээ.

“Ус хүйтэн, бага зэргийн бохирдолтой байсан. Ярре голд сэлэх болсондоо баяртай байна. Тэмцээний өмнө амласан амлалт маань сайхан хэрэгжлээ. Үүнд л баяртай байна.” хэмээн Кербер өгүүлжээ. Тэмцээн эхлэхээс өмнө тэрээр аваргаар шалгарч чадвал голд шумбана гэж амласан нь ийнхүү биелэжээ.

Бямба гаригт болсон тус тэмцээний аваргын төлөөх тоглолтод Серена, Кербер нар тунаж үлдсэн юм. Тус тоглолтод 28 настай Кербер хоёр цаг найман минутын хугацаанд дэлхийн тэргүүн теннисчин АНУ-ын Серена Уильямсийг 6:4, 3:6, 6:4 харьцаатайгаар хожин анх удаагаа “Их дуулга”-д түрүүлсэн.

Энд нэгэн түүх өгүүлэхэд Жим Курье 1993 онд тус тэмцээнд түрүүлэхдээ Ярре голд шумбасан ба дараа нь гэдэсний вирусээр өвдөж байсан түүхтэй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна