Сурагчид газ үнэрлэж мансуурч байгаад баригджээ

2016 оны 2 сарын 1

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах "Өргөө-2" кино театрын бие засах газарт насанд хүрээгүй хүмүүс газ үнэрлэн мансуурч байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд суух хаягтай 14 настай, эрэгтэй А, мөн дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 14 настай, эрэгтэй О нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурсан байдалтай байжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна