Г.Баасан хов жив тоодоггүй

2016 оны 2 сарын 1

Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан ахмадуудын эрх ашгийг хамгаалахаар энд тэнд явж олны анхааралд өртдөг. Тэр хэрээр түүнтэй холбоотой элдэв мэдээлэл, хов жив тасардаггүй. Гэвч тэрбээр  элдэв хов жив, нэр төрд нь халдсан мэдээллийн араас хөөж нийтийн төлөө ажиллах хайран цагаасаа хумслахгүй гэдгээ хэлээд авчээ.

Тэрбээр “Би Мянганбаяр гэдэг хүнтэй зургаа авхуулсны төлөө энэ хоёрыг хардвал таарна гэх мэтээр мэдээлэл гарсан. Хамгийн сүүлд л гэхэд Баасан жирэмслээд түүнийгээ нууж байна гэсэн шар мэдээлэл цацагпсан. Энэ бол миний болон гэр бүлийн минь нэр төрд халдсан ноцтой хэрэг. Гэхдээ би үүний төлөө шүүхээр яваад байх завгүй хүн. Нийтийн эрх ашгийн төлөө яваад завгүй байна” гэжээ.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна