М.Даваажаргалын хүү “Хакүхо цом”-д барилдав

2016 оны 2 сарын 1

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “HAKUHO CUP” Олон улсын тэмцээн өнгөрсөн долоо хоногт Япон улсад болсон. Тус цомын тэмцээнд их аварга Хакүхогийн найман настай хүү Мөнхжаргал барилдсан.

Их аваргын хүү өрсөлдөгч бөхдөө ялагдсан ч аав нь хүүгээ өхөөрдөж, ээж нь тайвшруулж байлаа.

6 дахь удаагийн "Хакүхо цом"-ын тэмцээнд Монголын баг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, анх удаа багаараа алтан медаль авчээ.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна