"Хакүхо цом"-д Монголын баг анх удаа түрүүлэв

2016 оны 2 сарын 1

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “HAKUHO CUP” Олон улсын тэмцээн өнгөрсөн долоо хоногт Японы Токио хотод болсон. 6 дахь удаагийн тус тэмцээнд 5 орны 1200 гаруй өсвөрийн сүмоч хүүхдүүд өрсөлдсөнөөс Монголын баг анх удаа багаараа алтан медаль авчээ. Мөн хувийн дүнгээр А.Сосорхүү (Баянхонгор) алт, 10 насанд Э.Жавхлантөгс хүрэл медаль хүртжээ.

Тус цомын тэмцээнд их аварга Хакүхогийн найман настай хүү Мөнхжаргал барилдсан. Их аваргын хүү өрсөлдөгч бөхдөө ялагдсан ч аав нь хүүгээ өхөөрдөж, ээж нь тайвшруулж байлаа.

 

Ч.БОЛОР

 

白鵬杯決勝戦集

Posted by 伊藤隆義 on Sunday, January 31, 2016

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна