Дээрмийн хэрэг нэмэгджээ

2016 оны 2 сарын 1

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотой дээрмийн гэмт хэргийн гаралт нэмэгдсэн талаар цагдаагийнхан хэлж байна. Тухайлбал, өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нуурын тоотод оршин суух 51 настай эмэгтэйг үл таних хоёр залуу боож унаган 200 мянган төгрөг бүхий гар цүнхийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд суух 16 настай эрэгтэй Э гэгч бусадтай бүлэглэн үйлдснийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна