Даншиг наадамд дахин 500 саяыг зарцуулна

2016 оны 2 сарын 1

Сэтгүүлч:
Улаанбаатар

“Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд "Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын их наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэ талаар НЗДТГ-аас мэдээлэл хийсээн юм. “Хүрээ цам” буюу даншиг наадам олон жил завсарласны эцэст өнгөрсөн онд шинээр сэргээн зохион байгуулсан. Тодруулбал, НЗДТГ-аас Монголын бурхан шашны сүм хийдүүдтэй хамтран Хүй долоон худагт Хүрээ цам- Даншиг наадмыг өнгөрсөн оны наймдугаар сарын 8, 9-ний өдөр өргөн дэлгэр тэмдэглэсэн.  Наадмын хүрээнд бөх барилдах, хурдан морь уралдуулах, лам нар ном хаялцах гээд урлаг спорт, бурхан шашны олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдсанаас “Хүрээ цам” арга хэмжээ олон нийтийн анхаарлыг багагүй татсан

Тэгвэл энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг наймдугаар сарын 6,7-ны өдөр зохион байгуулахаар болсон байна. Даншиг наадмыг зохион байгуулах төсөв нь 500 сая орчим төгрөг болох гэнэ.

Өнгөрсөн жил даншигт хэмжээний зардал гаргасан ч эргээд НЗДТГ нийт 20 гаруй тэрбум төгрөгийн шууд орлоготой ажилласан байна.

Энэ жил ч мөн адил Даншиг наадмаар Хүрээ жахар цам, хүчит бөхийн барилдаан, аялал жуулчлалын үзэсгэлэн, хурдан морьдын уралдаан, Өндөр гэгээн болоод соёмбот туг залах ёслол, лам нарын тэмцээн гээд уламжлал соёлоо хадгалсан олон сонирхолтой арга хэмжээнүүд болох гэнэ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна