Нигерийн хадлагад 86 хүн амиа алджээ

2016 оны 2 сарын 1

Фото: Kristin Palitza / dpa / globallookpress

 

“Боко Харам” гэх  террорист байгууллагын дайчид Нигерийн зүүн хойд хэсгийн Майдугури хот руу довтлох үеэр амь үрэгдэгсдийн тоо 86 хүртэл өсчээ хэмээн Associated Press дамжууллаа.

 

Тус орны Онцгой байдлын агентлагийн төлөөлөгч Мохаммад Канар энэ тухай мэдээлэв. Майдугури хотын цэргийн эмнэлгийн эмч Абба Муса шархтаж, түлэгдсэн 62 хүн эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэв.

 

“Боко Харам” гэх хэт даврагчдын бүлэглэл нь Нигери, Нигер, Чад, Камерун зэрэг улс орнуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэд “Исламын улс” бүлэглэлд нэгдэж буйгаа өнгөрсөн онд  зарласан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна