Европт дүрвэгсдийн 10 мянган хүүхэд төөрчээ

2016 оны 2 сарын 1

Фото: Boris Grdanoski / AP

 

Хамаатан садангүйгээр Хойд Африк, Ойрхи Дорнодоос Европт орж ирсэн 10 мянга орчим хүүхэд одоо сураггүй болоод байна. Европолын мэдээнд энэ тухай өгүүлснийг The Guardian сонин нийтлэв. Тэднийг боолын наймаачид хулгайлсан байж магадгүй гэж эрх баригчид үзэж байна.

 

Европолын захиргааны тэргүүн  Брайан Дональдын  (Brian Donald) ярьж байгаагаар, таван мянган хүүхэд Италид, мянга орчим Шведэд сураггүй болсон бөгөөд тэдний тоо нь өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн гэнэ. “Бүгд гэмт хэрэгтнүүдийн гарт ороогүй байх. Хэн нэгэн нь эцэг, эхээ олсон  байж магадгүй. Бид тэдний хаана  юу хийж байгааг мэдэхгүй” гэж Дональд хэлжээ.

 

Хүүхдүүдийг сексийн зорилгоор ашигласан тохиолдол байсныг Дональд мэдээлэв. Сүүлийн жил хагасын дотор цагаачдын наймааг эрхэлсэн бүхэл бүтэн сүлжээ үүссэн ба Унгар, Германд ийм хэргээр шүүгдэгчдийн шорон байдаг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна