Үндсэн хуульд зориулсан кино бүтээнэ

2016 оны 2 сарын 1

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх ажлын хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн эмхтгэл (1911-2016 он)” 16 боть, “Монгол Улсын олон улсын гэрээний түүхэн эмхтгэл (1911-2016 он)” 40 боть, “Их Засаг”-ийн эхийг туурвин бүтээх, хүүхдэд зориулан Монгол Улсын Үндсэн хуулийн комикс ном, иргэдэд зориулан Монгол Улсын Үндсэн хуулийн багц ном эрхлэн гаргах болон “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” баримтат кино хийхээр төлөвлөв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс дээрх ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам болон Шинжлэх ухааны Академитай хамтран ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Одоогийн байдлаар иргэдэд зориулан Монгол Улсын Үндсэн хуулийн багц ном эрхлэн гаргах ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг монгол бичгээр; монгол, англи хэлээр тус тус хэвлэн иргэдийн гарт хүргэхэд бэлэн болгожээ. 

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна