Тансаглахаа боль, З.Баянсэлэнгэ сайд аа?

2016 оны 2 сарын 1

Барилга, хот байгуулалтын яам. Энэ бол Монгол улсын барилгын салбарын бодлогыг тодорхойлж, норм, нормативыг боловсруулах ёстой газар. Гэвч З.Баянсэлэнгэ гишүүн Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ирснээр тус яамны чиглэл аялал зугаалга, хувийн ашиг сонирхлыг хөгжүүлэх газар болон хувирсан гэдэг хэл ам дагуулах боллоо. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ сайдынхаа ажлыг, төрийн ажлыг намынхаа мэдэлд шилжүүлэх алхмаар эхлүүлсэн гэх шүүмжлэл бий болсон. Яамныхаа газар, хэлтсийн дарга нарыг олноор сольж, өөрийн хүрээллийн хүмүүсээр бүрдүүлсэн гэдэг. Төр бол төр, төрийн алба бол төрийн алба. Түүнийг нэг намын мэдэлд шилжүүлж, намын даргынхаа " УТСАН ХҮҮХЭЛДЭЙ " мэт аашилж болохгүй. 

Тэр тусмаа төрийн яамыг хувийнх гэж андуурч болохгүй. Хөрөнгө мөнгийг ч дураараа үрэх эрхгүй. Гэтэл З.Баянсэлэнгэ сайд мөнгө, санхүүгийн асуудлыг дураараа шийддэг жишиг тогтоожээ. Тодруулбал : З.Баянсэлэнгэ гишүүн Барилга, хот байгуулалтын сайдаар очоод удаагүй байхдаа буюу 2015 оны арваннэгдүгээр сард Бельги, Нидерланд зэрэг Европын улсаар хоёр удаа бараа бологч нараа дагуулан явсан гэнэ.

Энэ томилолт нь, Барилга Хот Байгуулалтын Яаманд огт хамааралгүй харин нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхны ажил байсан гэдэг. Энэхүү ажил нэртэй "ЗУГААЛГАНД" З.Баянсэлэнгэ сайд бараа бологчдынхоо хамт 100 шахам сая төгрөгийг зарцуулсан гэх албан бус баримт байгаа юм.

Энэ зугаалгын мөнгийг Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын сангаас гаргажээ.  Уг нь энэ санд барилгын компаниуд барьж байгаа барилгынхаа төсөвт өртгийн 0.18 хувьтай тэнцэх мөнгийг төвлөрүүлж, түүгээрээ барилгачидын дунд сургалт зохион байгуулах, барилгын үндсэн норм, нормативийг шинэчлэх, судалгаа шинжилгээ хийх зэргээр ашиглах ёстой мөнгө. Түүнээс хэн нэгнийг зугаалж цэнгэхэд нь зарцуулах мөнгө биш юм. Өөрөөр хэлбэл энэ санд төвлөрсөн мөнгө сайдын мэдлийнх биш гэсэн үг. 

Гэтэл З. Баянсэлэнгэ сайд үүнийг ухаарах сөхөөгүй "ЗУГААЛАХ" төсвөө тухайн сангаас гаргасаар л байна. 

ҮРГЭЛЖЛЭЛ: WWW.CONTROL.MN

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна