Урсгал тэнцлийн алдагдал 857,1 сая ам.доллараар буурчээ

2016 оны 2 сарын 1

Монголбанкны гаргасан статистик судалгаагаар манай улсын урсгал тэнцэл 547,9 сая ам.долларын алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс алдагдал 61 хувиар буюу 857,1 сая ам.доллараар буурсан байна. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 24 хувь буюу 341,2 сая ам.доллараар өсөж, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 43 хувиар буюу 668,2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа аж. Харин хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 479,2 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 55 хувиар буюу 582,8 сая ам.доллараар буурсан байна. Энэ нь тайлант онд эдийн засгийн харьяат аж ахуй нэгжийн гадаад зээлийн ашиглалт бага, 2014 онд авсан экспортын урьдчилгаа төлбөрийг барагдуулсантай холбоотой юм байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна