Голын ус хальж, айлын хашаа усанд автжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Голын ус хальж, айлын хашаа усанд автжээ

Хүйтний эрч 30 хэм давсан хөхөө өвлийн хүйтнээр Булган аймгийн Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн “Цулхар” хороололд Хангал голын ус хальж таван айлын хашаа усанд автсан явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ.

Улмаар аймгийн ОБГ-аас элс шуудайлан 60 метрийн урттай далан босгож айлуудыг нэмж усанд бүрэн автахаас хамгаалсан байна. Хангал голын усны голдирол 500 метр урттай, 50 метрийн өргөнтэй байсан тул далан босгоход багагүй бэрхшээлтэй байсан гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж