УБ-Чойбалсангийн чиглэлд өдөрт 3 автобус явна

2016 оны 2 сарын 1

Сэтгүүлч:
Дорнод

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус Улаанбаатар хот болон Чойбалсан хотод ихэвчлэн шөнийн цагаар очдог нь зорчигчдод хүндрэлтэй байдаг байна. Энэ  талаар иргэдээс аймгийн Засаг даргадаа удаа дараа уламжилсны дагуу аймгийн Автотээврийн газраас Авто тээврийн Үндэсний төвтэйгээ зөвшилцөн дараах шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал, Чойбалсан-Улаанбаатар, Улаанбаатар -Чойбалсангийн чиглэлд өдөрт гурван удаа буюу өглөө 8:00, өдөр 13:00, орой 18:00 цагаас хот хоорондын автобусаар үйлчлэхээр болжээ. Энэ цагийн хуваарь долоо хоногийн мягмар гарагаас бусад өдөр хэрэгжих юм байна. Харин мягмар гарагт өглөө 8:00, орой 18:00 цагаас хоёр удаа үйлчлэх болжээ. Энэ хуваарь 2016 оны хоёрдугаар сарын 1 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ гэж Авто тээврийн газраас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна