Их аваргын эхнэртэй, танилц

2016 оны 2 сарын 1

Мэргэжлийн сумо бөхийн дэвжээг сүүлийн арав гаруй жил монгол хөвгүүд ээлж дараалан эзэгнэсээр ирсэн. Тэр хүчтэнүүдийн нэг 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд. Багаасаа сүмо бөхөөр хичээллэж аавынхаа итгэлийг алдахгүйн тулд хичээсэн түүний хичээл зүтгэл талаар болоогүй хүсэл мөрөөдөл нь биелэлээ олсон.

Тиймдээ ч тэр хувийн амьдралаа төвхнүүлж амжихгүй явсаар одоогоос хоёр жилийн өмнө гэр бүлтэй болсоноо зарласан билээ. Эхнэртэйгээ 2013 онд танилцаж анхны харцаар дурласан 71 дэхь Их аварга маань охинтой болж элэг нэгтнүүдээ дахин баярлуулсан. Яагаад гэхээр түүнийг Япон бүсгүйтэй сууна гэх шуум гарч байсан учир. Гэвч тэр өөрөөсөө долоон насаар дүү эгэл нэгэн бүсгүйг сонгосон нь ойр дотныхон төдийгүй элэг нэгтнүүдээ баярлуусан билээ. Энэ жил 71 дэхь Их аварга 31 нас хүрч байгаа бол эхнэр нь 24-тэй. 

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна