Дүнжингарав захын түрээсийн үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Дүнжингарав захын түрээсийн үнэ нэмэгджээ

Дүнжингарав худалдааны төв сар шинийн баярыг тохиолдуулан энэ оны нэгдүгээр сарын наймнаас эхлэн талбайн түрээсийн төлбөрийг 1800000 болгон нэмсэн байна. Ийнхүү гэнэт их хэмжээгээр нэмсэн нь түрээслэгч нарын хувьд ихээхэн дарамт болсон аж. Өөрөөр хэлбэл, түрээслэгч нар түрээсийн мөнгөнд өндөр төлбөр төлөхийн хэрээр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хөөрөгдүүлэх боломжтой болж байгаа юм.

Түрээслэгчид хэлэхдээ, “Дүнжингарав худалдааны төв дээр лангуу түрээслэдэг иргэд нь тус төвийг анх ашиг орлого орж ирдэггүй байх үеэс нь өнөөдрийг хүртэл түрээсэлж ирсэн.  Гэтэл ямар нэгэн үндэслэл, тайлбаргүйгээр түрээсийн үнээ нэмсэнд нь бухимдалтай байна. Хэрэв энэ чигээрээ үнэ тогтвол түрээслэгчид өндөр түрээсийнхээ алдагдлыг нөхөхийн тулд барааныхаа үнийг нэмнэ. Энэ нь худалдан авагчдыг хохироох болно” хэмээсэн юм. Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн худалдан авалт ихэсдэг учраас энэ мэтээр түрээсийн үнээ нэмдэг, эргээд бизнес эрхлэгчид барааныхаа үнийг нэмдэг зөрчил олон ч газар гарч буйг албаны хүмүүс онцолж буй юм.

М.ЛХАГВАСҮРЭН

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж