Хөрөнгийн бирж 10,5 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

2016 оны 2 сарын 1

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт тав удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10.5 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.

Өнгөрсөн долоо хоногт нийт 39 компани хувьцаагаа арилжаалсан бөгөөд “Монгол шуудан”, “АПУ”, “Дархан нэхий”, “Бүтээлч үйлс” зэрэг аж ахуйн нэгжүүдийн хувьцаа хамгийн их арилжаалагджээ. Түүнчлэн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 100,000 ширхэг үнэт цаасыг 10 тэрбум төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн 15 удаагийн арилжаагаар 3,812 ширхэг үнэт цаасыг 369 сая,438 мянган төгрөгөөр 560.00 төгрөгөөр арилжжээ. Долоо хоногийн сүүл үеэр буюу өнгөрсөн сарын 29-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1 их наяд 462 тэрбум 228 сая 429 мянга 457 төгрөг болж, "MSE ALL" индекс 856.12 нэгж буюу 1.13 хувиар буурсан байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна