Маркс хамгийн их уншигддаг эдийн засагч болжээ

2016 оны 2 сарын 2

 

Шинжлэх ухаан коммунизмын үндсэн хөтөлбөрийн нэг, Карл Маркс, Фридрих Энгельс нарын бичсэн “Эв хамт намын тунхаг" товхимол нь АНУ-ын их сургуулиудад хамгийн их судлагддаг номын жагсаалтад багтжээ.

 

Open Syllabus Project – онлайн-порталын шинжээчид дэлхийн их сургуулиудын  хичээлийн хөтөлбөрийн анхны бүрэн хэмжээний судалгааг хийх явцдаа ийм дүгнэлт хийсэн байна.
Одоохондоо уг жагсаалтад АНУ, Канад, Их Британи, Австрали, Шинэ Зеландын их сургуулиуд багтжээ. Open Syllabus Project-ийн үнэлгээгээр "Эв хамт намын тунхаг" нь ерөнхий дүнгээр гуравт, АНУ-д дөрөвт орж байна.

 

 

Гэхдээ Вашингтон, Висконсин, Нью-Гэмпшир, Нью-Жерси, Индиана мужуудад Маркс, Энгельсийн номноос хамгийн их асуудаг гэнэ. Айова, Виржини мужуудад уг ном энэ үзүүлэлтээр хоёрт байгаа ажээ. Массачуссетс, Миннесота мужуудад гуравт, Калифорни, Коннектикут мужуудад дөрөвт орж байна.

 

 

Гэвч энэ нь Маркс АНУ-д хамгийн алдартай эдийн засагч болоод бүгд л түүнийг судлахаар зүтгэж байна гэсэн үг биш. Ер нь бол “Эв хамт намын тунхаг”-ийг АНУ ба бусад орнуудад улс төр судлал, түүх, нийгэм судлал зэрэг хичээлд заавал үздэг гэнэ.

 

 

“Коммунизмын хий үзэгдэл Европоор тэнүүчилж явна” гэсэн эхний өгүүлбэрээс төгсгөлийн “Орон бүхний үгээгүй ядуус нэгдэгтүн” гэсэн уриагаа хүртэл тунхагт эдийн засгийн олон үзэл санаа шингэсэн. Тухайлбал, “дэвшилт татварыг” нь АНУ-д хэрэглэж байгаа.

 

Мөн Марксын “Капитал” гэх суурь бүтээл нь барууны их дээд сургуулиудад идэвхтэй судлагдаж, эдийн засгийн курст өргөн ашиглагддаг 40 номын нэг юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна