MongolZ баг 30.000 ам.доллар хожлоо

2016 оны 2 сарын 2

Тайванд болсон мэргэжлийн компьютерийн тоглоомчдын тэмцээнд “MongolZ“ нэртэй Монголын баг түрүүлж, 30.000 ам.долларын эзэн боллоо. “Intel Extreme Masters” нэртэй цуврал тэмцээний Ази, Номхон Далайн бүсийн тэмцээн нь Тайванийн нийслэл Тайпэй хотод өчигдөр дууссан юм.

Энэ тэмцээний Counter Strike тоглоомын ангилалд Монгол улсаас оролцож байгаа MongolZ баг үзүүр түрүүнд Австралийн Renegades багтай аваргын төлөө тоглож 2:0 харьцаатай ялалт байгууллаа. 

Энэ тэмцээнд ялсанаар Монголын баг олон улсын хоёр тэмцээнд, тухайлбал, katowice 2016, MLG columbus тэмцээнүүдэд оролцох эрхийг mэд багтаа авсан байна. Ингээд Азийн цахим спортод шуугиулж буй  Монгол залуусаас бүрдсэн MongolZ багийнхны талаар танилцуулж байна. 

Монголоос Зүүн өмнөд Азийн серверт холбогдоход 0.4 секундын дараа холбогддог нь ийм төрлийн тэмцээнд оролцоход амжилтыг нь бууруулах хүчин зүйл болж байсан юм байна. MongolZ баг саяны тэмцээнд оролцохын тулд Вьетнамын Ханой хот руу явсан нь ийн амжилт дагуулжээ.

Ийнхүү дэлхийн эхний 50-д ч бичигддэггүй байсан MongolZ баг Азидаа зургаад, дэлхийд 22-т эрэмблэгдэх болжээ.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна