“Трамп” бургер 14.99 долларын үнэтэй

2016 оны 2 сарын 2

Фото: Rick Wilking / Reuters

АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн намын анхан шатны сонгуулийн урьдчилсан шат хоёрдугаар сарын 1-нд Айова мужаас эхэллээ. Тус мужийн нэг кафе хоолны цэсдээ Трамп-бургер гэсэн шинэ хоол гаргасан сонгуулийн гол нэр дэвшигчид зориулсан тухай Fox News мэдээлэв.

Зоогийн газрын эзний ярьж буйгаар, шинэ сэндвичийг гаргасан зорилго нь “хамбургерийг дахин агуу болгох” явдал гэнэ. “Агуу гэсэн тодорхойлолтыг АНУ-д эгүүлэн авчирна” гэж Трамт хэлснээс тус кафе санаа авчээ.

Бүгд найрамдах намын нэр дэвшигчийн нэрээр нэрлэгдсэн сэндвич нь утсан мах, үхрийн мах, бяслаг, шарсан сонгинон хавчуургатай. Үйлчлүүлэгч 14,99 доллар төлөөп “Трамп” бургерээс гадна шарсан төмс авна.

АНУ-ын тэрбумтан Дональд Трамп нь АНУ-ын томоохон барилгын компанийн тэргүүнээс гадна буудал, казиногийн дэлхийн сүлжээтэй. Тэрээр Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна