“Болор цом”-ын эзэн өнөөдөр тодорно

2016 оны 2 сарын 2

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн "Болор цом-2016” наадам өнөөдөр оройн Соёлын төв өргөөнд болно.  

Уламжлал ёсоор наадамд оролцох яруу найрагч өөрийн хоёр бүтээлээ МЗЭ-д ирүүлдэг.”Болор цом” наадам сүүлийн жилүүдэд аймаг орон нутагт болдог уламжлал тогтоод байсан бол энэ жилийнх нийслэл Улаанбаатар хотод болох юм. Энэ 2016 онд Монголын уран зохиолын хоёр агуу хүний мэндэлсний ой тохиож байгаа учраас ийнхүү Улаанбаатарт хийхээр шийджээ. Тухайлбал, Д.Сэнгээгийн 100, Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиож байна.

Наадмын дэгээр өмнө нь “Болор цом”-д түрүүлж байсан яруу найрагч урьдчилсан шалгаруулалтгүй наадамд өрсөлддөг.

Наадамд өрсөлдөхөөр 150 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 33 найрагч тунаж үлджээ.

“Болор цом” наадам энэ жил 33 дахь жилдээ зохиогдож байгаа юм.

Тунаж үлдсэн найрагчид:

Б.Алтанхуяг 
М.Амархүү
Н.Батболд
Б.Батсайхан 
Б.Баттулга
Л.Батцэнгэл
Б.Батхүү 
Т.Баянсан
Б.Болорцэрэн
Б.Буянбадрах/Ховд/
М.Билэгсайхан
Л.Ганзул
Д.Гансүрэн/Хэнтий/
Э.Гантулга
Ц.Гончиг/Хөвсгөл/
Ч.Дамдиндорж
Н.Мөнхбаяр
Н.Минжинсайхан
С.Начин
П.Нямлхагва
М.Отгонбаяр
Б.Тогмид/Өвөрхангай/
Ай.Төмөр-Очир
Д.Түвшинцэцэг
Б.Чулуунцэцэг
М.Уянсүх
С.Ууганбаяр
Ч.Ууганбаяр
О.Цэнд-Аюуш
Ц.Эрдэнэбаатар
О.Эрдэнэбүрэн
Э.Уран-ӨМӨЗО
Т.Энххад-ӨМӨЗО

"Болор цом" наадамд түрүүлж байсан найрагчид: 

1. Д.Пүрэвдорж 1983 он "Хүн төрөлхтөнд хүргэх үг"

2. Д.Цоодол 1984 он "Нэр нь тодроогүй баатрууд"

3. Б.Лхагвасүрэн 1985 он  "Шагнал"

4. Т.Очирхүү 1986 он "Чулууны магтаал"

5. П.Бадарч 1987 он "Тэмээ"

6. Т.Галсан 1988 он "Дөрвөн мөртийн цоморлиг"

7. Ц.Чимэддорж 1989 он "Малчин"

8. Б.Ичинхорлоо 1990 он "Тэнгэр"

9. Б.Ичинхорлоо 1991 он "Эх нутаг"

10. Б.Лхагвасүрэн 1992 он "Хил дээр бичсэн шүлэг"

11. Д.Цоодол 1993 он "Миний муусайн найз нар"

12. Ц.Хулан 1994 он "Ази"

13. Б.Доржпалам 1995 он ""Хөөрлийн шүлэг"

14. Д.Төрбат 1996 он "Ижий"

15. Д.Цоодол 1997 он "Хуучин дэр модны дууль"

16. Б.Лхагвасүрэн 1998 он "Ижийтэйгээ байхад би баян байсан"

17. Ц.Чимиддорж 1999 он "Элсэн тасархай"

18. Г.Мөнхцэцэг 2000 он "Чамаас олсон эх орон"

19. Ц.Бавуудорж 2001 он "Хүрэл чоно"

20. А.Эрдэнэ-Очир 2002 он "Зам"

21. Д.Урианхай 2003 он "Шөнийн онгоц"

22. Ж.Баяржаргал 2004 он "Дарангуйллын хаан оршил"

23. Ж.Мөнхбат 2005 он "Бурхан хүсэл"

24. Б.Галсансүх 2006 он "Бурханд хэлэх зөвлөгөө"

25. Ш.Лхамноржмаа 2007 он "Газрын үг"

26. Л.Хасар 2008 он "Миний нэг өдөр"

27.  Х.Эрдэнэбаатар 2009 он "Зуун дамжсан суварга үгс"

28. Ц.Хулан 2010 он "Нөхөртөө хэлсэн үг"

29. Д.Болдхуяг 2011 он "Монгол хэл"

30. Н.Гантулга 2013 он "Уулсын сэтгэлгээний тэлэлт"

31. Л.Моломжамц 2014 он "Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс"

32. Б.Мягмаржав 2015 он "Тэнгэрийн татах хүч"

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна