ГОВЬ ХК: “Алтан хольц” нэртэй цоо шинэ коллекци мэндэллээ

2016 оны 2 сарын 2

Ирээдүйгээ сансар огторгуй, нар сар, од мичдийн нүд алдам өнгөт гялбаа, орон зай лугаа адил зөгнөн тэмүүлэгч, эрч хүч дүүрэн залууст зориулав...Энэ бол “Алтан хольц” коллекци.

“Говь” ХК Монгол улсын ноолуурын салбарт дахин цоо шинэ технологийг нэвтрүүлж, “Алтан хольц” бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулж байна. Энэхүү коллекцийн материал нь 60% ноолуур, 25% хөвөн даавуу, 15% нь торгоноос бүтсэн бөгөөд химийн бус, байгалийн гаралтай, түүхий эдийн нийлэмжийн хувьд хамгийн төгс зохицол юм. Мөн нарны хэт ягаан туяаны гэрлийг 95% бууруулж, таны эрүүл мэндийг хамгаалдгаараа давуу талтай. 

Японы мэргэжлийн технологичдын олон жилийн туршлага, байгалийн тансаг ширхэгтүүдийн зохимжит харьцаа, загварлаг өнгөлөг бүхний нийлбэр болох “Алтан хольц” коллекци 2-р сарын 1-нээс худалдаанд гарч эхэллээ.

Хэрэглэгч та “Алтан хольц” коллекцийг “Говь”-ийн дараах салбар дэлгүүрүүдээс худалдан аваарай:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна