Катарт 525-ийн хүчтэй суперкар хийжээ

2016 оны 2 сарын 2

Elibriea компани Катарт бүтээсэн анхны суперкарын анхдагч загварыг танилцуулав. Энэ загвар нь 525 морины хүчтэй General Motors-ын хөдөлгүүрээр тоноглогдсон байна. Түүнийг Дохагийн автошоу дээр үзүүлсэн байна.

Машиныг бүтээхэд хоёр жил орчим хугацаа зарцуулсан гэж Gulf Times мэдээлэв. Түүнийг Elibriea компанийг үндэслэгч 27 настай Абдул Вааб Зиалуа бүтээж, Ali Bin Ali Group компани ивээн тэтгэжээ.

Elibriea өөр нэмэлт мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ компанийн сайтад ирээдүйн машиныг Equvallas нэрлэнэ гээд Карбон материалаар бүтээн 800 морины хүчтэй мотор болон зургаан шатлал бүхий хурдын хайрцгаар тоноглоно гэжээ.

Ирэх гуравдугаар сараас үйлдвэрийн дамжлагын машины захиалгыг авч эхлэх гэнэ., Эцсийн бүтээгдэхүүн ирэх арванхоёрдугаар сард гарах юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна