Chopard-ын үнэт эдлэл дэх Хятад стиль

2016 оны 2 сарын 2

Үнэт эдлэлийн Chopard ордны энэ улиралд дэлгэсэн бүтээлүүдээс хятад стиль харагдаж байна. Титан, цагаан алтаар бүтээгдсэн гоёлууд нь  нугалаа бүрээсээ орчин үеийн  haute joaillerie  гэж хэлэгдэх хятад стилийг сануулан “чарлана”.

Бүхий л төрлийн  үнэт чулуу оруулсан бугуйвч энгэрийн зүүний хамт. Бугуйвчийг бас энгэртээ хатгаж болно.

Chopard дорно зүгт анхаарлаа хандуулж байгаа анхны удаа биш. Өмнө нь уг ордон Харуми Клоссовска де Ролатай хамтарч байсан юм. Энэ жил тэд улам цааш гүнзгийрч, эрдэнийн чулуугаар ёстой нэг бялхаж байна.  

Индранил, маргад эрдэнэ, бадмаараг, рубеллит, танзанит, турмалин, параиба чулуун шигтгээ бүхий хүзүүний зүүлт

Жалаеит, номин, очир эрдэнийн шигтгээтэй  ээмэг

Бугуйвч, бас энгэрийн зүүлт ч болно

Ээмэг

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна