Их Британийн Ерөнхий сайдаас илүү цалинтай шүүгч

2016 оны 2 сарын 2

2015 онд тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерүүн 203,000 ам долларын цалин хөлс авсан байна. Энэ хугацаанд Английн хөлбөмбөгийн холбооны шүүгч Мартин Аткинсон 215,000 ам.долларын цалин хөлстэй ажиллажээ. Түүний орлогын дийлэнх хэсэг нь болох 128,200 ам.долларыг тоглолт шүүсний хөлс байсан юм байна. Их Британид зохион байгуулагдах нэг тоглолтыг 640 ам.доллараар, тивийн тоглолтыг 5,700 ам.доллараар шүүдэг гэнэ. Өдгөө 48 настай шүүгч өнгөрсөн жил нийтдээ 48 тоглолт шүүснээс 37 нь Английн хөлбөмбөгийн аварга шалгаруулах Премьер лигийн тоглолтууд, Английн цом, Английн лигийн  цомын тэмцээний тоглолтууд байсан юм байна. Мөн Аваргуудын лигийн 6, Европын лигийн 2, Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 2016 оны тэмцээний эрх олгох гурван тоглолтыг шүүжээ. Тэрээр энэ зун 6-р сарын 10-наас 7-р сарын 10-ны хооронд Франц улсад болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудыг шүүх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна