Баянхонгорын А.Сосорхүү алтан медаль хүртжээ

2016 оны 2 сарын 2

Сэтгүүлч:
Баянхонгор

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “HAKUHO CUP” Олон улсын тэмцээн өнгөрсөн долоо хоногт Японы Токио хотод болсон. 6 дахь удаагийн тус тэмцээнд 5 орны 1200 гаруй өсвөрийн сүмоч хүүхдүүд өрсөлдсөн юм. Тэмцээний үеэр их аварга Хакүхо хүүхдүүдийн бэлтгэл дээр очиж, заавар зөвлөгөөг өгчээ.

Энэ удаагийн тэмцээнд Монголын баг анх удаагаа багаараа алтан медаль хүртсэн. Мөн хувийн дүнгээр А.Сосорхүү (Баянхонгор) алт, 10 насанд Э.Жавхлантөгс хүрэл медаль авсан юм.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна