АБГББХ хаалттай хуралдаж байна

2016 оны 2 сарын 2

Өнөөдөр УИХ-ын дөрвөн Байнгын хорооны хуралдаантай. Үдээс өмнө Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдах хуваарьтай. Байнгын хороодын хуралдаан эхэлсэн бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдаж байна. Тус Байнгын хороогоор “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, мөн нууц асуудал хэлэлцэж байгаа юм.

Үдээс хойш Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо хуралдана.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна